Мэдээлэл устгуулах

Та contract.mn дахь бүртгэл, мэдээллээ хүссэн үедээ устгуулах эрхтэй. Хүсэлтийг 30 хоногийн дотор биелүүлж, имэйлээр мэдэгдэнэ.

  1. 1Хүсэлт илгээх

    privacy@gerege.mn хаяг руу «Мэдээлэл устгуулах» гарчигтай имэйл илгээнэ. Овог нэр, регистрийн дугаар эсвэл Facebook, Google дахь нэрээ бичнэ.

    Имэйл бичих
  2. 2Бид шалгана

    Хүсэлт бүртгэлийн эзнээс ирсэн эсэхийг шалгана. Шаардлагатай бол нэмэлт баталгаажуулалт асууна.

  3. 330 хоногт устгана

    Мэдээллийг устгаж дуусмагц таны имэйл рүү баталгаажуулалт илгээнэ.

Устгагдах мэдээлэл

  • Таны бүртгэл, профайл
  • Facebook, Google зэрэг нэвтрэх холболтууд
  • Гарын үсэг зураагүй баримт, ноорог гэрээ

Хуулийн дагуу хадгалагдах мэдээлэл

  • Гарын үсэг зурсан гэрээ: энэ нь бусад талын ч баримт тул хуульд заасан хугацаанд хадгалагдана.
  • Хуулиар хадгалах ёстой аудитын бүртгэл.
  • Нөөц хуулбар: устгасан мэдээлэл хуучин нөөцүүд солигдоход 6 сарын дотор автоматаар арилна. Нөөцийг зөвхөн системийг сэргээхэд ашиглана.

Байгууллагын мэдээлэл

Байгууллагын орчин, түүний гэрээ, гишүүдийн мэдээллийг устгуулах хүсэлтийг байгууллагын админ илгээнэ. Имэйлд байгууллагын нэр, улсын бүртгэлийн дугаарыг бичнэ.

Facebook-ээр нэвтэрсэн бол

Facebook → Тохиргоо → «Апп ба вэбсайт» (Apps and Websites) хэсгээс Contract Mongolia-г устгана. Ингэснээр Facebook мэдээлэл дамжуулахаа зогсооно. contract.mn дахь мэдээллээ устгуулах бол дээрх 1-р алхмаар хүсэлт илгээнэ.

Мэдээллийг хэрхэн ашиглаж, хамгаалдаг тухай: Нууцлалын бодлого.

Эхлэхэд бэлэн үү?

Анхны гэрээгээ өнөөдөр байгуул

e-ID-ээр нэвтрээд гэрээгээ нэг минутад илгээнэ.

Үнэгүй эхлэх